“Сэтгэлийн 1000 Хандив” сайн үйлсийн аян

  • US$0.00
    raised of $150,000.00 goal goal
0% Funded
0 Donors
Raised offline: $1.00
Total: $1.00

No more donations are being accepted at this time. Please contact the campaign owner if you would like to discuss further funding opportunities

Show more
Show less

Зорилго: Зохиомол амьсгалын аппаратны хүртээмжийг нэмэгдүүлэх

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа МОНГОЛЧУУД та бүхнийг Шинэ төрлийн коронавирус аюулт өвчнийг даван туулах сайн үйлсийн хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Учир нь ДЭМБ-аас ШИНЭ КОРОНАВИРУС-ын халдварын ХАМГИЙН эрсдэлтэй байдал нь богино хугацаанд АМЬСГАЛЫН ДУТАГДЛААР ХҮНДРЭХ аюултайг анхааруулсаар байна. Мөн Монгол Улсын хувьд жилд дунджаар 300 гаруй мянган хүн ханиад, томуугаар өвчилж, 110 гаруй мянга нь уушгины хатгалгаагаар хүндэрч, үүний улмаас 380-431 хүн нас барж байна.

Гэтэл манай улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа зохиомол амьсгалын аппаратны тоо, хүртээмж хангалтгүй байгаа нь ОНЦГОЙ АНХААРАХ шаардлагатайг бидэнд харуулж байна.

2019 оны байдлаар 578 улсын эмнэлгийн байгууллагын хувьд ойролцоогоор 8.1 хувь нь зохиомол амьсгалын аппараттай байгаа нь нийт хүн амын тоотой харьцуулахад ХАНГАЛТГҮЙ, энэ онцгой цаг үед бид өндөр ЭРСДЭЛТЭЙ байгааг батлан харуулж байна. Зохиомол амьсгалын аппарат нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчийн уушигны үйл ажиллагааг дэмжиж зарим тохиолдолд амьсгалыг орлох хүртэл үүргийг гүйцэтгэдэг.

“Сэтгэлийн 1000 хандив” сайн үйлсийн аяны хүрээнд Зохиомол амьсгалын аппаратны хүртээмжийг нэмэгдүүлснээр аппаратанд орох шаардлагатай өвчтнүүдийн хүлээлт багасч, тэднийг амьсгалын дутагдалд орохоос сэргийлж, уушигны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, уушиг болон амьсгалын дутагдалаас шалтгаалсан нас баралтыг 10 хувиар бууруулах боломжтой юм.

Иймд та бүхнийг сайн үйлсийн аянд идэвхитэй оролцохыг уриалж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Бидний зорисон аппаратны төрөл, тоо хэмжээ: 10 ширхэг /DRAGER зохиомол амьсгалын аппарат/


Rewards

Thank you for the donation. You are a hero. Volunteer1000 NGO of Mongolia

0 Backers

Organizer

No updates for this campaign just yet

Followers

0 followers
No Followers Just Yet...
US$0.00
raised of $150,000.00 goal
0% Funded
0 Donors
Raised offline: $1.00
Total: $1.00

No more donations are being accepted at this time. Please contact the campaign owner if you would like to discuss further funding opportunities